Бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарах төлөвтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Энэ сарын 10-ны байдлаар Ховд аймгийн нийт сумдын ургамалжилтын дундаж өндөр 2-10 см орчим байна.
Тус аймгийн Дуут, Мөст сумууд Зэрэг сумын гол талдаа зуншлага хэвийн Зэрэг, Дарви, Дөргөн, Манхан, Мөнххайрхан Дунд ус, Цэцэг, Булган, Алтай, Үенч сумдын нутгаар зуншлага дунд зэрэг, Жаргалант, Эрдэнэбүрэн, Мянгад, Чандмань, Дарвийн зүүн өмнөд хэсгийн нутгаар зуншлага муудгантай холбоотой байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу гангийн байдлыг үнэлэх, туслах болон үндсэн шалгуур үзүүлэлтүүдээр тооцож үздэг байна. Энэ сарын 10-ны байдлаар Ховд аймгийн хэмжээгээр зуншлагын байдал уулархаг нутгаар дунд зэрэг, гандуу бусад нутгаар нийтдээ зуншлага муу гантай үнэлгээнд хамрагдаж байгаа талаар аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн хурал дээр мэдээлэв.
Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн мэдээлснээр ургацын зургаас харахад Алтай, Үенч, улган сумдын нутгаар ургац 1.0-3.0 ц/га ургацтай, Алтай салбар уулсаар 0.5-1.0 ц/га ургацтай, ихэнх сумдын нутгаар ургац маш бага 0.0-0.5 ц/га ургацтай гарсан нь ирэх 2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн нөөц хүрэлцээ маш муу, нийт сумдын нутгаар даац олон дахин хэтэрч гарах төлөвтэй байна.

А.Бямбасүрэн