Хадлан 30 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-08-22 10:50:34
Ховд /МОНЦАМЭ/. Ховд  аймаг  жил  энэ жил 60 тн хадлан, 4000 тн гар тэжээл, 5775 тн хужир шүү бэлтгэх ба үүнээс гадна аюулгүй нөөцөд 850 тн өвс, 510 тн тэжээл бэлтгэх юм.

Хадлангийн гол бус нутаг болох Булган, Үенч, Буянт, Ховд, Мянгад, Манхан сумууд 8000-20000 тн хадлан, уулын бүсийн Мөнххайрхан, Дуут ,Цэцэг, Мөст зэрэг сумууд 200 тн хадлан бэлтгэх төлөвлөгөөтэй юм. Энэ оны наймдугаар сарын эхний 10 хоногийн байдлаар аймгийн хэмжээнд хадланчид нийт хадлангийн 30 хувийг бэлтгээд байна.

Өөрийн сумын нутгаас өвс бэлтгэх боломжгүй уулын бүсийн сумууд хадлангийн нөөц талбай бүхий бусад сумын удирдлагатай хадлангийн талбайг гэрээгээр ашиглах, өвс, тэжээл бэлтгүүлж, худалдан авах, хужир, шүү авч тэжээлээр солилцох зэргээр орон нутгийн нөөц боломжоо ашиглан хамтран ажиллахаар болсон байна.
А.Бямбасүрэн
 
関連ニュース