Олон улсын хөөмийн наадамд Ховдын авьяастнууд амжилттай оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ОХУ-ын БНТува улсын Кызыл хотноо зохион байгуулагдсан Олон улсын Хөөмийн наадамд 19 улсын 100 гаруй уран бүтээлчид 32 хамтлаг оролцсон байна. Тус хөөмийн наадамд Монгол Улсыг төлөөлж Ховд аймгаас найм, Улаанбаатар хотоос хоёр 10 хөөмийч амжилттай оролцлоо.
Үндэсний хамтлагийн төрөлд Ховд аймгийн ХДТ-ын Жангар хамтлаг Э.Ууганбилэгийн найруулга “Зэлмэ” бүтээлээр 2 байр эзэлжээ. Уламжлалт гоцлол хөөмийн төрөлд Ховд аймгийн Чандмань сумын харьяат ХДТ-ын хөөмийч МУСТА Ч.Баатарсүрэн Монгол ардын бэсрэг дуу “Цомбон туурайтай хүрэн” дуугаар исэргээ хөөмийн төрөлд 3 байр, Чандмань сумын хөөмийч Б.Алтаншагай Өсвөр насны ангилалд Хүрэлбаатарын найруулга “Хос эгшиг” бүтээлээр 1 байр тус тус эзэлжээ.
Ховд аймгийн Чандмань сумын харьяат ХДТ-ын хөөмийч Д.Золзаяа эмэгтэй хөөмийн төрөлд “Жаргалант алтайн магтаал” бүтээлээр 3 байр, ХДТ-ын хөөмийч Э.Ууганбилэг Конгар Оол Ондарын нэрэмжит шагнал тусгай байрууд тус тус хүртэж, олон үндэстэн ястныхаа өв соёлыг сурталчлан төрсөн нутаг, төрөлх хот, эх орныхоо нэрийг олон улс оронд таниулжээ.

А.Бямбасүрэн