Иргэний хэрэг 15.1 хувиар өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Анхан шатны шүүх 2017 оны эхний хагас жилд нийт 36653 нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авснаас 6034 нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, буцаах, харьяаллын дагуу зохих байгууллагад шилжүүлэх зэрэг ажиллагааг хийж, 24442 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 6177 хэргийн үлдэгдэлтэй байна.
Иргэний хэргийн хувьд онцгой ажиллагааны журмаар 5929 хэргийг хянан хэлэлцэж, өмнөх оны мөн үеэс 1606 хэргээр буюу 37.2 хувиар өссөн байна. Үүнд ажилласан жил тогтоосон хэрэг 973 хэргээр буюу 34.6 хувиар, нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэрэг 431 хэргээр буюу 41.1 хувиар, иргэний нас тогтоосон хэрэг 60 хэргээр буюу 82.2 хувиар, хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох хэрэг 54 хэргээр буюу 69.2 хувиар, эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээсэн хэрэг 42 хэргээр буюу 97.7 хувиар, садан төрлийн холбоо тогтоосон хэрэг 21 хэргээр буюу 2.1 дахин, хамтын амьдралтай байсныг тогтоосон хэрэг 18 хэргээр буюу 8.4 хувиар тус тус өссөн байна.

А.Бямбасүрэн