Ээлжийн амралттай байгаа удирдлагуудыг ажилд нь оруулах үүрэг өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний сум, хэлтэс, агентлагийн дарга нарын зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Зөвлөгөөн 84.2 хувийн ирцтэй эхэлж, Сум, хэлтэс, агентлагийн удирдлагууд наймдугаар сард зохион байгуулсан онцлог, шинэлэг ажил болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийв. Хурлын төгсгөлд аймгийн Засаг дарга С.Насанбат сум, хэлтэс, агентлагийн дарга нарт дараах үүрэг даалгаврыг өгсөн юм.
Боловсролын байгууллагууд улсын төсвийн болон орон нутгийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа засварын ажлыг эрчимжүүлэх, Мэргэжлийн хяналтын газар хичээл сургууль эхэлж байгаатай холбогдуулан хүнсний бүтээгдэхүүнд хяналт тавих, Эрүүл мэндийн газар "Шилэн эмнэлэг" төслийн эхний ээлжийг эхлүүлэх үүрэг болголоо. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд өвс тэжээл, түлээ нүүрсний чиглэлээр сумдуудтай хамтарч ажиллах, ээлжийн амралттай байгаа удирдлагуудыг ажилд нь оруулах, бүх байгууллагууд үүдэндээ хогийн савтай болох, "Тогтвортой амьжиргаа" төслийн ач холбогдол үр дүнгийн талаар илтгэл тайлан тавих, иргэдээс ирсэн санал санаачлагыг хурдан шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгосон юм.

Л.Отгонбаатар