Олимпын алтан медальт Юлия Липницкая зодог тайлна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2017-08-30 12:45:09
МОСКВА. /Reuters/. Оросын уран гулгалтын хамгийн залуу тамирчин Юлия Липницкая 19 настайдаа спортын замналаа өндөрлүүлж байна гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ.

Ю.Липницкая 15 настайдаа 2014 оны Сочигийн Олимпын уран гулгалтын багийн төрөлд алтан медаль хүртэж алдрын оргилд хүрсэн юм. Тэрбээр Оросын хамгийн залуудаа Өвлийн Олимпын алтан медаль хүртсэн тамирчин болсон бөгөөд уран гулгалтын 78 жилийн түүхэнд мөн адил хамгийн залуу алтан медалийн эзэн болсон юм.
 
Ю.Липницкая анорексия буюу хоол тэжээлийн доройтол, сэтгэцийн хам шинж бүхий өвчнөө эмчлүүлж эхэлсэний дараа буюу өнгөрсөн 4 дүгээр сард Оросын Уран гулгалтын холбоонд зодог тайлах тухайгаа мэдэгдсэн гэж түүний ээж өгүүлжээ.
 
Уран гулгалтын спортын ноён оргилд байгаа тамирчин, олимпын аварга Аделина Сотниковаг гэмтлийн улмаас Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох  Өвлийн Олимпод оролцож, аваргаа хамгаалж чадахгүй болсон тухай дасгалжуулагч нь мэдэгдсэний дараа Ю.Липницкаягийн тухай мэдээ тарж эхэлжээ. А.Сотниковагийн дасгалжуулагч, олимпын хошой аварга Евгений Плющенко мэдэгдэхдээ “А.Сотникова ирэх жилийн Олимпыг алгасч байгаа нь зодог тайлж буй хэрэг биш юм” гэжээ.  
Х.Сарнай 
関連ニュース