Усны тоолуургүй хэрэглэгчдийн төлбөр тооцох аргачлал өөрчлөгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-08-31 11:48:57
Ховд/МОНЦАМЭ/. Орон сууцны айлуудын  хэрэглээний усны үнэ нэмэгдсэн талаар хэрэглэгчид мэдээлж байна. Усны үнэ нэмэгдсэн шалтгааны талаар Ховд аймгийн Шим ус ХХК-ны захирал Д.Нямлхагваас тодрууллаа.
Тэрбээр энэ талаар "Орон сууцны хэрэглэгчдийн усны үнэ ерөнхийдөө нэмэгдээгүй.1 м куб ус 400 төгрөг, 1  литр ус 40 төгрөг хэвээрээ байгаа. Харин усыг тоолууржуулах зорилгоор дэлхий нийтийн жишгээр тоолуургүй задгайгаар ус хэрэглэдэг хэрэглэгч 1 хүн өдөрт 200 литр ус хэрэглэнэ гэсэн дундаж тооцооллоор бодох аргачлал өөрчлөгдсөн.
Нэг хүн 1 куб м ус задгайгаар 1800 төгрөгөөр тооцож байсан бол тоолуургүй нэг хүний тооцоог задгай усыг куб метр шилжүүлээд бол 0,02 м куб усыг 400 төгрөгөөр тооцохоор болсон.
Харин тоолууртай айлууд тоолуурын заалтаараа мөнгөө төлнө. Усны тоолуургүй айл, өрх хэрэглэгчид дээрх тооцох аргачлалын дагуу дэлхий нийтийн жишгээр нэг хүн өдөрт 200 л ус хэрэглэж байгаа гэсэн зарчмаар цаашид тооцоо хийх болсон. Ер нь цаашид байр орон сууцны айлуудын усны зохистой хэрэглээг хангах,тоолууртай болгох зарчим барьж байна" гэв.
  А.Бямбасүрэн
関連ニュース