“Хүүхэд хөгжлийн төв - Номын сан” төсөл амжилттай хэрэгжив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
gantuya@montsame.mn
2017-09-05 09:31:22
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Солонгос Улс, Монгол Улсын Засгийн Газрын хооронд байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Дархан сумын 9 дүгээр сургууль Койка ОУБ-тай хамтран “Хүүхэд хөгжлийн төв -Номын сан” төслийг амжилттай хэрэгжүүлэв. 

Төслийн хүрээнд тус сургуульд нийт 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж 24 хүүхдийн суудалтай сургалтын танхим, уншлагын 8 кабин, сүүлийн үеийн компьютер, 400 орчим номтой болсон байна. “Ном хэвлэлийг цахимаар болон хэвлэмэл хуудсаар  уншиж судлах боломжийг  олгон, орчныг бүрдүүлж өгсөн нь тус сургуулийн 1500 орчим сурагчид оюуны том  хөрөнгө оруулалт болно”  гэж  захирал Т.Орхонтуяа хэлэв.
Ж.Золзаяа
関連ニュース