Малчин багийн шинэ гүний худгийг хүлээн авав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын ОНХС-ийн 15 сая төгрөгөөр гүний худаг барьж, улсын комисс хүлээн авлаа.
Дархан сумын Малчин багийн Уужим булагт 38 өрхийн 200 орчим хүн амьдардаг. Оршин суугчдын хувьд хамгийн тулгамдсан асуудал нь ундны цэвэр ус байсан юм. Иргэдийн саналаар тус хэсэгт Дархан сумын ОНХС-ийн 15 сая төгрөгөөр гүний худаг барих ажил хийгдэн улсын комисс хүлээн авлаа. Уужим булгийн айл өрхүүд хашаандаа худаг ухан эрүүл ахуйн стандарт шаардлагад нийцэхгүй усыг хэрэглэдэг байсан бол харин одоо 50 метрийн гүнээс гарч байгаа цэвэр усыг хоол хүнсэндээ хэрэглэх боломжтой болж байна.

Ж.Золзаяа