Техасын тэрбумтан "Хьюстон Рокитс" багийг худалдан авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
НЬЮ-ЙОРК. /Anadolu/. АНУ-ын Техас муж улсын тэрбумтан Тилман Фертита “Хьюстон Рокитс” багийг 2.2 тэрбум доллароор худалдан авлаа гэж Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA мягмар гарагт мэдэгдлээ.
Тэрбумтан Т.Фертита өчигдөр мэдэгдэл хийхдээ “Энэ багийн эзэн болж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Миний олон жил мөрөөдсөн мөрөөдөл өнөөдөр биелж байна” гэжээ.
Энэ нь NBA-гийн багийг хамгийн өндөр үнээр худалдаж авсан тохиолдол болж байна. 2014 онд тэрбумтан Стив Болмер “Лос Анжелес Клипперс” багийг 2 тэрбум доллароор худалдан авч байжээ.
“Хьюстон Рокитс”-ын өмнөх эзэн Лес Александр багаа худалдахаар төлөвлөж байгаагаа өнгөрсөн долдугаар сард зарлаж байсан юм. Л.Александр тус багийг 1993 онд 85 сая доллароор худалдан авч байсан гэнэ.

Г.Доржханд