Цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг хийж дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-19 19:21:45
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ХХААГ, мал эмнэлгийн албатай хамтран Өлзийт, Өгийнуур, Хашаат сумдын бог малд хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг хийж дуусчээ. Вакцинжуулалтад дээрх гурван сумын хэмжээнд нийт 506.7 мянган толгой хонинд цэцэг өвчний вакцин хийгдэхээс 461.7 мянган толгой хонинд вакциныг хийсэн байна. Өөрөөр хэлбэл, вакцинжуулалтын ажил 91.1 хувьтай хийгджээ.

Аймгийн ХХААГ-аас мэдээлэхдээ “Хонины цэцэг өвчний тархалт, халдварлалтыг зогсоосон” гэлээ.

Архангай аймагт оны эхний 7 сарын байдлаар малын зонхилон тохиолддог 11 төрлийн өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд 1700,0 мянган толгой малыг технологит хугацаанд хамруулсан байдаг юм байна.

Б.Гэрэлт-Од
関連ニュース