Бруцеллёзоос сэргийлэх тарилгын ажил 70 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд энэ онд бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх хурга, ишигний 1226340 тун, тугалд 82821 тун вакцин иржээ. Вакжинжуулах ажлыг энэ сараас эхлэн аймгийн 19 сумын мал эмнэлгийн үйлчилгээ эрхэлдэг 42 аж ахуй нэгжид хуваарийн дагуу олгож тарилгын ажлыг эхлүүлсэн байна.
Тарилгын ажил өнөөдрийн байдлаар 70 хувьтай явагдаж байгаа ажээ. Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын ажил нь аймгийн ХХААГ-ын даргын 2017 онд салбарын сайд болон аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсан ажил юм. Мөн ХХААГ-ын 2017 онд хийх ажлын төлөвлөгөөнд “Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1200.0 мянгаас доошгүй төл малыг хамруулна” гэж тусгагдсан ажээ.

Б.Гэрэлт-Од