Япон тийрэлтэт хөдөлгүүртэй, зорчигч тээврийн анхны онгоцоо туршив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-11 15:06:49

ТОКИО. /Reuters/. Японд бүтээсэн тийрэлтэт хөдөлгүүртэй зорчигч тээврийн анхны нисэх онгоц болох “Mitsubishi Regional Jet” /MRJ/ туршилтын нислэгээ өнөөдөр үйлджээ. 

Шинэ онгоц Нагоя хотын нисэх буудлаас нисч, мөн тус буудалд буусан байна. Туршилтын нислэгийг “Mitsubishi Aircraft Corporation” нисэх онгоц үйлдвэрлэгч компанийн цахим хуудсаар шууд дамжуулжээ.

“MRJ”-ийг бүтээхэд долоон жилийн хугацаа зарцуулсан байна. Онгоцны анхны хувилбарыг 2014 оны 10 дугаар сард танилцуулж байв. Одоогийн байдлаар 223 нэгж ийм онгоц нийлүүлэх захиалга авчээ.

1.8-3.7 мянган км замыг туулах чадвартай шинэ онгоц нь эдийн засгийн хэмнэлттэйгээр давуу талтай бөгөөд ийм төрлийн нисэх онгоцуудаас 20 хувиар бага түлш хэрэглэдэг ажээ.

Д.Жаргал

 

関連ニュース