Бичиг үсгийн боловсролгүй 630 гаруй иргэн бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-10 18:09:51
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Насан туршийн боловсролын төвөөс аймгийн хэмжээнд бичиг үсгийн боловсролгүй иргэдийн судалгааг гаргаж, нэгдсэн дэлгэрэнгүй мэдээлэлтэй болжээ. Судалгааны эхний хэсгийн дүнгээр Архангай аймгийн хэмжээнд бичиг үсгийн боловсролгүй 636 иргэн байна гэж гарчээ.

Байршлаар нь харвал Эрдэнэбулган суманд 85, Булган суманд 11, Хотонтод 53, Цэцэрлэг суманд 18, Хайрханд 35, Эрдэнэмандал суманд 13, Хашаатад 12, Өлзийт суманд 37, Батцэнгэлд 7, Өгийнуур суманд 42, Жаргалантад 44, Өндөр-Улаанд 49, Тариатад 31, Хангайд 80, Ихтамир 21, Цахир суманд 14, Чулуутад 84 иргэн бүртгэгдсэн байна.

Насны хувьд 10-18 насны 19, 19-45 насны 559, 45-аас дээш насны 58 иргэн байна. Насан туршийн боловсролын төвөөс эдгээр иргэдэд тохирсон хичээлийг боловсруулж, таван төрлийн хөтөлбөр, төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм байна.  

Б.Гэрэлт-Од

 
関連ニュース