ОХУ-ын 44 дэх цуваа Донбасст хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-13 10:29:42

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Онцгой байдлын яамны хүмүүнлэгийн тусламжийн 44 дэх цуваа өчигдөр Украины зүүн нутгийн Донецк болон Луганск хотод хүрлээ гэж тус яамны хэвлэлийн алба мэдэгдэв.

1100 тонн бүхий тусламжийг бүрдүүлж, хүргэхэд гар бие оролцсон жолооч, механикч зэрэг цувааг дагалдан явсан мэргэжилтнүүдийн ур чадварыг яам мэдэгдэлдээ сайшаасан байна.

Украинтай хил залгаа орших ОХУ-ын Ростов мужаас хөдөлсөн хүмүүнлэгийн тусламжид голдуу хоол хүнс орсон бөгөөд тэдгээрийг Донецк болон Луганскт тэнцүү хуваан тараажээ.

Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш ОХУ Донбасс бүс нутаг руу нийт 53500 тонн бүхий тусламж илгээсэн байна.

Д.Нямтулга

 

関連ニュース