ОХУ-ын үзэсгэлэн Иранд гарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-16 15:32:35

ХОРРЕМАБАД. /IRNA/. ОХУ-ын технологийн үзэсгэлэн анх удаа Иранд гарна гэж тус улсын Орчин үеийн судалгааны төвийн захирал Ражаб Сафаров мэдэгдэв.

Агаарын тээврийн салбар болон дэвшилтэт технологи зэрэг ОХУ-ын технологийн хүчин чадлыг танилцуулах үзэсгэлэнг Иранд зохион байгуулна гэж Ираны Лурестан мужид айлчлах үеэрээ Сафаров мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч хоёр, гурав хоногийн дараа Тегеранд айлчлахыг тэрбээр дурдаад, түүний энэ айлчлал нь Иран-ОХУ-ын техникийн болон цэргийн салбарын харилцааг бэхжүүлэхийн зэрэгцээ олон улсын тавцан дахь хоёр улсын харилцааны дүр төрхийг өөрчлөх юм гэж мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр, “Байгалийн хий экспортлогч орнуудын форумд оролцохоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ойрын ирээдүйд Иранд айлчилна. Ингэснээр Путин сүүлийн долоон жилд хоёр дахь удаагаа Иранд айлчлах юм” гэж мэдэгдэв.

Д.Нямтулга

 

関連ニュース