Эрдэм шинжилгээний уралдаан зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс хамтран “Бэрхшээл бол өвчин биш” сэдэвт эрдэм шинжилгээний уралдаан зарлалаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хүүхдэд Нийгмийн хамгааллын үйлчилгээг улсдаа жишиг болохуйцаар хүргэн үйлчилдэг аймаг болох зорилгоор тус уралдааныг зарласан байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн амьдралд оролцоход тулгамдаж буй асуудал, хөдөлмөр эрхлэлт, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх эрсдэл, сэтгэлзүйн онцлог зэрэгт тандалт судалгаа, шинжилгээ, шинэлэг санал санаачлагуудыг тус бага хурлаар хэлэлцэх аж.
Эрдэм шинжилгээний өгүүллүүдийг энэ сарын 30 хүртэл хүлээн авах бөгөөд ирэх сарын хоёронд шалгаруулж, шилдгүүдээр нь эмхэтгэл болгон хэвлүүлэх юм байна. Асуудал дэвшүүлж, зорилгодоо хүрсэн байдал, ШУ-ны болон практик ач холбогдол, илтгэх ур чадвар зэргийг АШУҮИС-ийн доктор, профессор багш нар шалгаруулж, эхний гурван байрыг тодруулна.
Б.Мөнхзул