Спортын төрөлжсөн сургалттай сургууль нэг жилийн ажлаа тайлагнав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын долдугаар дунд сургууль нэг жилийн ойн ажлаа тайлагналаа.
Орон нутгийн хүүхдүүдийн спортын хөгжлийг дэмжиж улмаар аймгаасаа улс, дэлхий, олимпийн аварга төрүүлэх зорилготой биеийн тамир спортын төрөлжсөн сургалттай дунд сургуулийг байгуулан нэг жилийг ардаа үджээ.
Энэ хугацаанд хүүхдүүдээ хөгжүүлэх, дасгал сргуулилт хийх, багш, дасгалжуулагчийн шинэлэг сургалтын арга зүйг түгээн дэлгэрүүлэх, харилцах туршлага солилцох хамтын ажилгааг бэхжүүлэх зэрэг олон ажлуудыг хийсэн байна. Тус сургууль нь 10 төрлөөр 200 гаруй хүүхдийг сургаж байгаа бөгөөд жилийн хугацаанд дэлхийн болон улсын хэмжээний тэмцээн уралдаанаас 250 гаруй медалийг нутагтаа авч ирээд байгаа юм.
Монгол Улсын хэмжээнд спортын төрөлжсөн сургууль найм байдаг бол 240 хүүхдийн багтаамж бүхий 7-р дунд сургуулийг ашиглалтанд оруулснаар ес дэх сургууль болсон юм.
Тайлангийн үеэр тус сургуулийн хүүхдүүд хөнгөн атлетик, үндэсний бөх, ширээний теннис, бадминтон, үндэсний сур, жудо, сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, даам, зэрэг төрлүүдээр үзүүлэх тоглолт хийж нэг жилд сурсан зүйлээ танилцууллаа.

Д.Мишигсүрэн