Бизнес эрхлэгчдийг дэмжиж шинэ ажлын байр гаргаж өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргын Тамгын газраас санаачлан Дэлхийн зөн Монгол ОУБ-ын хөтөлбөртэй хамтран “Бизнес инкубатор төв”-ийг нийт 218 сая төгрөгөөр барьжээ. Энэ төвийн барилгын ажлыг 2015 оноос эхлүүлсэн бөгөөд сумын орон нутгийн хөгжлийн сангаас 128 сая төгрөгийг, Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас 90 сая төгрөгийг гаргажээ. Энэ төв нь Эрдэнэмандал сумын 10 гаруй залуусын шинээр эхлүүлж буй жижиг дунд бизнэсийг дэмжсэн ажлын шинэ байр болж байгаагаараа давуу талтай юм.
Тус төвд бичиг хэрэг канон, компьютер, гоо сайхан, үсчин, зурагчин, цахилгаан хэрэгсэл, гар утас, оёдол, гутал засвар, зоогийн газар, зочид буудал зэрэг үйл ажиллагаагаар иргэддээ үйлчлэх болсон байна.
Энэхүү бизнес инкубатор төв нь аймагтаа анхдагч болж байгаа бөгөөд сумын бизнес эрхлэгчид нэг дороос үйлчилгээ үзүүлж, орчин үеийн засвартай, дулаан тохилог ажлын байртай болсондоо баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
Бизнес эрхлэгчид сумын тамгын газарт ямар нэг түрээс төлөхгүй зөвхөн ашиглаж байгаа талбайнхаа дулаан, цахилгааны төлбөрөө төлөх нөхцөлтэйгөөр ажиллаж байгаа юм байна. Энэ төвд Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас таван сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмжүүдийг өгчээ.

Б.Гэрэлт-Од