Аймгийн Засаг даргын 2016-2017 онд хийсэн ажлуудыг хангалттай гэж дүгнэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-12-01 17:11:06
Архангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр өглөө 09:25 цагт Архангай аймгийн ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдаан эхэлсэн. Хуралдаанд нийт 39 төлөөлөгч ирэхээс 2 төлөөлөгч чөлөөтэй, 37 төлөөлөгч ирж, ирц 94.8 хувьтай эхэлсэн юм. Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор хуралдааны эхэнд Архангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2017 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэж баталлаа.

Дараагийн асуудал болох аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг /2016-2017/ хэлэлцэж, ирсэн 37 төлөөлөгчийн 24 төлөөлөгч дэмжиж, олонхийн саналаар хангалттай гэж дүгнэлээ.

Аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдаанаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2017 онд хийсэн ажлын тайлан, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 онд дэвшүүлсэн зорилт, 2018 орон нутгийн төсвийн төслийн тухай, аймгийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар тогтоох тухай гэсэн таван асуудлыг хэлэлцэхээс 17:00 цагийн байдлаар гурав дахь асуудал буюу аймгийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэж байна.
Б.Гэрэлт-Од
関連ニュース