Цахим мэдээлэл бүхий ээмэг малд зүүж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат суманд мал эмнэлгийн гэрчилгээний системийг туршилтын журмаар нэвтрүүлэх, малыг ээмэгжүүлэх ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар дээрх сумдын 600 хонийг ээмэгжүүлсэн байна. Энэ ажил нь дэлхийн зах зээлд эрүүл, гарал үүслийн гэрчилгээтэй мал, махан бүтээгдэхүүн гаргах боломжийг нээж өгөх юм.
Ээмэгжүүлсэн бүртгэлтэй эрүүл малыг борлуулах чиглэлээр Мах маркет болон Мах импекс компаниудтай хамтран ажиллахаар болжээ. Мал эмнэлгийн гэрчилгээний системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд эхний ээлжинд 3500 хонийг ээмэгжүүлэн борлуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Энэхүү малын ээмэг нь мал бүрийн нарийвчилсан мэдээллийг тусгай программд оруулах бөгөөд Улаанбаатар хот орох замын пост бүр дээр ээмэгтэй мал ачсан машин ойртоход постын ажилтны төхөөрөмжинд мэдээлэл нь уншигдах гэнэ. Цаашид улам боловсронгуй болгож гар утасны апликейшн хийхээр ажиллаж байгаа юм байна. Ингэснээр хэрэглэгчид ээмэгжүүлсэн малын код болон махан дээрх кодоор хаанахын, хэний мал, хэн гэдэг малын эмч үзэж баталгаажуулсныг мэдэх боломжтой болох юм байна.

Б.Гэрэлт-Од