“Бат-Ширээс” багийн спорт хувцасны үйлдвэрлэлийн төсөл 10 сая төгрөгийн дэмжлэг авав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангайд залуучуудын гарааны бизнесийг дэмжих зорилгоор төсөл хэрэгжүүлж, эхний төслийг дэмжиж бойжуулахаар шалгаруулсан байна. Өөрөөр хэлбэл, төслийн хүрээнд 7 бүлгийн “N-Art”, “Бат-Ширээс”, “Цөмөөхөй”, “Dream-Art”, “Дэвжих”, “Zay-брэнд” багуудын 6 төслийг бойжуулахаар сонгож, үүнээс хөрөнгө оруулагчдад төслүүдийг танилцуулсан юм. Эдгээрээс “Бат-Ширээс” баг “Спорт хувцасны үйлдвэрлэл” төслөөр тэргүүн байр эзэлж, 10 сая төгрөгийг 24 сарын дотор эргүүлэн төлөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг авч чадлаа.
Энэхүү ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр “GFA Консалтинг” группийн хэрэгжүүлж буй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих төсөл”-ийн хүрээнд Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар “Россета” сургалтын байгууллагатай хамтран сар гаруй хугацаанд үе шаттай сургалт, арга хэмжээнд хамруулан дээрх төслүүдийг сонгон шалгаруулсан байна.
Залуучуудыг аж ахуй, бизнес эрхлэх ур чадвар, шинэлэг санаанд тулгуурлан гарааны дэмжлэг олгох, бизнесээ тогтвортой эрхлэхийг дэмжих арга хэмжээнд хамруулж, байнгын ажлын байртай болгох замаар тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зохистой загварыг бий болгох, турших, түгээн дэлгэрүүлэхээр 15-34 насны гарааны бизнес эрхлэх хүсэлтэй 40 гаруй залуучуудыг бүртгэж эхлүүлж байжээ.

Б.Гэрэлт-Од