Эрхзүйч нарын олимпиад анх удаа болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт анх удаа эрхзүйч нарын дунд “Мэдлэгээрээ уралдацгаая“ уриатай “Эрх зүйн олимпиад” зохион байгууллаа. Уг олимпиадын гол зорилго нь Архангай аймгийн хууль сахиулах байгууллагын ажилтнуудын хүүхэд, гэр бүлийн асуудлаарх хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлж, тэднээр дамжуулан олон нийтэд сурталчлах юм.
Эрхзүйчдийн олимпиадад Цагдаагийн газар, Прокурорын газар, Шүүхийн Тамгын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагын 5 баг өрсөлдөж, багаараа нэгдүгээр байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, дараагийн байруудад Шүүх, Прокурорын газрууд орсон байна.
Энэхүү олимпиадыг Аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран явуулсан бөгөөд байгууллагуудын албан хаагчдын хууль, эрх зүйн мэдлэг нэмэгдэж, байгууллагуудын хамтын ажиллагаа сайжрах болно гэж үзсэн байна.

Б.Гэрэлт-Од