Г.Мандах: Сүүлийн хоёр жил эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөөгүй хүмүүст асуудал үүсч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/ Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, “Элэгний эмгэггүй Архангай” төслийн ажлын хэсгийн ахлагч Г.Мандахтай ярилцлаа.
-“Элэгний эмгэггүй Архангай” төсөл хэрэгжээд явж байна. Явцын дундаас буюу өнгөрсөн 9-р сараас мөн “Элэгний эмгэггүй Архангай-2” төсөл хэрэгжээд эхэлсэн. Төслийн явцын талаар мэдээлэл өгөөч?
-“Элэгний эмгэггүй Архангай” төсөл маань хоёр үе шаттайгаар хэрэгжиж байна. 1-р төсөл хэрэгжээд жилийн нүүр үзлээ. Энэ хугацаанд бидний хийсэн ажил чамгүй амжилтад хүрсэн байна. “Элэгний эмгэггүй Архангай” 1-р төслийн хүрээнд бид зорилтот бүлгийн буюу 40-65 насны иргэдийн 81 хувийг элэгний С вирусийн шинжилгээнд хамруулсан. 1, 2-р төслийг нийлүүлээд харах юм бол аймгийн хэмжээнд эмчилгээнд хамрагдсан хүний тоо 12 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар 2053 хүн элэгний С вирусийн үнэгүй эмчилгээнд хамрагдаж байна. Эндээс элэгний С вирусийн эсрэг Харвони эмээ буюу күрс эмчилгээ болох гурван сарын эмээ уугаад дууссан 1119 хүн байна. Найман зуу гаруй хүн нэг, хоёр, гуравдугаар сарынхаа эмийг уугаад явж байна.
-1, 2-р төслийн ялгаа юу вэ? Тодруулбал “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрөөс хэрхэн ялгах вэ?
-1-р төсөлд маань зорилтот бүлгийн 40-65 насны иргэд хамрагдсан. Энэ төслийн хүрээнд үнэгүй эмчилгээнд 2000 хүнийг хамруулж эмээ уулгахаар тооцсон байсан. Энэ 2000 хүнээс 1700-аад нь эмчилгээндээ орсон байна. 2-р төслийн хувьд зорилтот бүлэг нь 40-өөс доош, 65-аас дээш насны иргэд хамрагдаж байгаа. Эхний төслийн хамрагдах насанд хамрагдаагүй иргэдийн санал хүсэлтийн дагуу зорилтот насаа өргөтгөн 2-р төслөө эхлүүлээд явж байна. Үнэгүй эмийг эхний төслөөр 2000 хүнд өгөхөөр тохиролцсон хэдий ч иргэдийнхээ хүсэлтийг харгалзан дахин 400 хүн тун эмийг үнэгүй авахаар эм нийлүүлэгч компанитай УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээр дамжуулан шийдвэрлэсэн. 2-р төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар 40-өөс доош насны 311 хүн үнэгүй эмчилгээнд хамрагдаж байна. Есөн сараас эхэлсэн болохоор эмчилгээ дуусаагүй байна.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр бол улсын хэмжээнд хэрэгжиж байгаа Элэгний В,С вирусыг илрүүлэх, эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмээр үйлчлэх үндэсний хөтөлбөр юм. Манай аймагт хэрэгжиж буй “Элэгний эмгэггүй архангай “төсөл энэ хөтөлбөр хэрэгжихээс өмнө 2016 оны 10-р сараас эхэлсэн бол “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр 2017 оны тавдугаар сараас эхэлсэн юм. Элэгний В вирус илэрсэн хүмүүс эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлттэй эмэнд л хамрагдаж эмчилгээ хийгдэнэ. Харин манай төслийн хувьд элэгний С вирусийн өндөр үнэтэй эмэн эмчилгээнд үнэгүй хамруулж байгаагаараа ялгаатай.
-40-өөс доош, 65-аас дээш насны иргэд шинжилгээндээ хэр идэвхтэй хамрагдаж байна?
-“Элэгний эмгэггүй Архангай-1” төслийн хувьд маш хурдацтай, хуваарийн дагуу явагдаж байсан. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр өнгөрсөн таван сараас элэгний С, В вирусээ илрүүлэх ажил эхэлсэн. Манай аймгийн хувьд хөтөлбөр 1-ийн хүрээнд зорилтот бүлгийн иргэдийн С вирусийг илрүүлсэн болохоор дахиад В вирусээ илрүүлэх шинжилгээ хийлгээд хоёр ажил болж байгаа юм л даа. 2-р төсөл бол үндэсний хөтөлбөртэйгөө уялдаад ирэх онд компанит ажил болоод явах юм шиг байгаа юм. Манай аймгийн хувьд нэг талдаа бусад аймгуудаас түрүүлж эхлээд элэгний С вирустэй иргэдээ үнэгүй эмчлээд үр дүнг нь тооцоод явж байгаагаараа онцлог бөгөөд ард иргэд нь бас азтай, төслийг санаачилсан эмийг үнэгүй оруулж ирсэн, энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгаа хүмүүс нь бас буянтай ажил хийж байгаа гэж ойлгож байгаа.
40-өөс доош 65-аас дээш насныхны тоо гарч байгаа ч энэ насны хүмүүсийн суурин биш явуулын, ажил төрөлтэй, цаг үеийн байдал болон оюутнууд их зэргээс шалтгаалан хамрагдалт харьцангуй бага байна. Улсын хэмжээнд энэ ажил эхлээгүй байгаа ч бид түрүүлж яваа болохоор сумдын болон өрхийн ЭМТ-дтэйгээ шинжилгээнд хамруулах хуваарь төлөвлөгөөг шахуу хийж ажиллаж байна. Бид үнэгүй эм нийлүүлэх “Гилеад Сайнс” компанитай ирэх дөрөвдүгээр сарын 30 гэхэд нэмж авах 400 хүн тун эмээ иргэддээ хүргээд дууссан байна гэсэн гэрээтэй байгаа. Төслийн ажлын хэсгийнхэн болон эмнэлгийн ажилтнуудын хувьд бүх боломж нөөцөөрөө эрчтэй ажиллаж байна.
-Үнэгүй эм өгөх энэ боломж зөвхөн Архангайчуудад олдоод байгаа?
-Манайхаас өөр аймагт элэгний С вирусийг үнэгүй эмчлээд байгаа газар байхгүй. Үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа хөтөлбөр бол С, В вирусээ илрүүлээд явж байгаа. Энэ хүрээндээ В вирусийн эмнүүдийг даатгалын сангаас хөнгөлөөд явж байгаа болохоос биш элэгний С вирусийг устгадаг өндөр үр дүнтэй Харвони эмийг үнэ төлбөргүй олгохгүй байгаа. Энэ эмийг олгож байгаа нь манай аймгийн давуу тал, Архангайчууд азтай байна л гэж хэлэх гээд байна л даа.
-Төсөл, хөтөлбөртэй холбоотой шат шатны эмнэлгүүдийн ачаалал хэр нэмэгдэж байгаа вэ?
-2016 оны 11 сараас эхлээд төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэ үеэс манай Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ-үүд, сумдын ЭМТ-үүд үндсэн ажил дээрээ нэмээд энэ ачааллыг үүрээд явж байна. Ялангуяа эмчилгээний явцад давхар эмнэлзүй, биохимийн шинжилгээнүүд хийгдээд явж байгаа. Эмчилгээнд орж байгаа тохиолдол болгонд ЭХО харна гээд ачаалал их байгаа. Ингэлээ гээд илүү цагийн хөлс цалин бодогдсон зүйл байхгүй. Ажилчдын хувьд өдийг хүртэл илүү цагийн хөлсгүй явж байсан бол саяхнаас илүү цагаар ажиллаж байгаа ажилчдад аймгийн ЗДТГ-аас дэмжлэг үзүүлэх асуудлыг шийдэж байгаа. Нэгэнт УИХ-ын гишүүн маань санаачлаад дээр нь иргэд маань үнэгүй эмчилгээнд хамрагдаж байгаа болохоор манай эмч, эмнэлгийн ажилчид төвөгшөөхгүйгээр хувь, хувьсгалын ажлаа зохицуулаад л явж байна.
-Төсөлтэй ч холбоотой, цаашид ч хэрэгтэй гурав дахь шалталын эмнэлэгт очиж тоолуулаад байгаа тэр аппаратыг аймагтаа авч ирэх боломж нөхцөл нь ямар байдаг юм бол? Үүнийг дагаад олон талын зардал буурна?
-Энэ тухай олон чиглэлээр санал тавьж хөөцөлдсөн. Төсөл эхлэхэд хүртэл бид хүсэлтээ оруулж байлаа. Энэ тоолох аппаратыг авчих л юм бол бид аймагтаа тоолчих боломжтой. Санхүүжилтийн эх үүсвэр олдохгүй өдий хүрээд байна. Харин бид Глобал сан гээд олон улсын байгууллагад саналаа тавьснаар дэмжлэг үзүүлэхээр болсон. Өнгөрсөн сард өгөх гэж байсан ч Эрүүл мэндийн сайд солигдсонтой холбоотой хойшилсон. А.Цогцэцэг сайд байхдаа шийдсэн байсан юм. Аппаратны сураг дуулдаад л байгаа, ирэх байх. Тоолох аппараттай болчихвол хаа хаанаа маш их хэрэгтэй байна.
-Төсөл хэрэгжээд 1 жил болж байна. Төслийн үр дүнгээс?
-Төсөл хэрэгжиж эхлээд жилийн хугацаа өнгөрөхөд олон зүйлийг хийж эхний үр дүнгүүд гарч эхэлсэн байна. Дээр тоо баримтууд хэлсэн байгаа. Анхан шатны эрүүл мэндийн төвүүдэд нийт 17600 гаруй хүнд элэгний С вирусын илрүүлэг шинжилгээг хийсэн, дээд шатлалын эмнэлэгт тоолох шинжилгээнд 3900-д хүнийг явуулсан, 2050 гаруй иргэд үнэгүй эмчилгээнд хамрагдсанаас 11200-д хүний 3 сарын эмчилгээ бүрэн дууссан байна. Мөн одоогоор 900 гаруй хүний эмчилгээ үргэлжилж байна Төслийн явцад элэгний хавдрын 39 тохиолдлыг эрт үед нь илрүүлэн, оношийг баталгаажуулан хяналт, эмчилгээнд орууллаа. Энэ бол маш том амжилт юмдаа. Эдгээр хүмүүсийн амь насыг аварч , амдьралын чанарыг уртасгасан гэж дүгнэж болно. Энэ төслийн хүрээнд ХСҮТ-ийн мэргэжлийн эмч нар ирж үзлэг хийж зарим өвчтөний эмчилгээг шийдвэрэлэсэн. Энэ үед манай аймагт анх удаа элэг тайрах хагалгааг элэгний хавдартай өвчтөнд амжилттэй хийлээ. Мөн элэгний хавдартай иргэдэд түлэх эмчилгээнүүдийг хийлээ. Цаашдаа Элэгний мэс заслын чиглэлээр ХСҮТ-тэй хамтран ажиллах эмч нараа чадавхижуулах, элэгний мэс заслын багаж хэрэгслээр дэмжлэг авах талаар ярилцсан зүйлүүд байгаа.
-Тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?
-Бид болж өгвөл олон хүнийг хамруулах зорилттой ажиллаж байгаа ч тулгамдаж буй асуудлууд байна. “Элэгний эмгэггүй Архангай”-2 төсөл маань үндэсний хэмжээнд хэрэгжиж буй “Элэг бүтэн Монгол” хөтөлбөртэй уялдаж явж байгаа. Тийм учраас шинжилгээнд хамрагдалт, эмчилгээний асуудал эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой болж байгаа юм. Тодруулбал хоёр жилээр буюу 2016, 2017 онуудад эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөөгүй хүмүүст асуудал үүсч байна. Төслөөс зөвхөн Харвони эм л үнэгүй ирж байгаа. Харин явцын дундах шинжилгээ, эмнэлзүйн шинжилгээнүүд хийгдэж байгаа газрууд маань даатгалынхаа санхүүжилтийг авч чадахгүй байгаа учраас даатгалаа төлөөгүй иргэдийн шинжилгээний хариу удах, хүлээгдэх асуудлууд үүсч байна. Бид боломжоороо ЭМНДХ-тэй ярьж байгаад сумдын даатгалын байцаагч, орон нутгийн удирдлагуудыг иргэдийнхээ эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг эрчимжүүлэх, хамралтыг нэмэх ажлуудыг ч хийлгэж байна. Гэсэн ч төлбөрийн чадвартай холбоотой орлогогүй болон бэлэн мөнгө гар дээрээ авдаггүй малчдын хувьд хоёр жилийн мөнгө төлөхөд хүндрэлтэй байгаа юм.
-Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөөгүй, төлөх чадваргүй хэдэн иргэн байгаа бол?
-Бид ийм асуудалтай 960 гаруй хүний жагсаалтыг аваад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам руу хүртэл хандаад байгаа. Төлбөрийн чадваргүй энэ хүмүүсийн асуудлыг шийдэж өгөхийг хүссэний үр дүнд саяхан ирсэн хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэд сайдын хэлж байгаагаар 300 гаруй хүний асуудлыг шийдсэн байна. Үлдсэн хүмүүсийн асуудлыг УИХ-ын гишүүд болон холбогдох хүмүүст тавиад байгаа яригдаж байна. Бид хүмүүсийнхээ шинжилгээг явуулдаг дээрээ очоод даатгалын шимтгэлээ төлөөгүй гээд хариу ирүүлдэггүй, иргэд хариугаа нэхдэг гээд асуудал үүсч байна. Хувь хүнээс шалтгаалах энэ мэт асуудлууд байна.
-Иргэдэд хандаж хэлэх үг бий байх?
-Анхан шатны ЭМТөвүүдээр иргэдийг шинжилгээнд хамруулж байгаа. Тэгэхээр иргэд маань өөрсдийн эрүүл мэндийн асуудлаа бусдад даатгахгүйгээр шинжилгээндээ идэвхтэй хамрагдах хэрэгтэй байна. Вирус илрээд тоолуулчихсан тохиолдолд үнэгүй эмчилгээнд хамрагдах боломж ховорхон тохиолдоно. Эмч дуудахыг хүлээлгүйгээр 40-өөс доош насны болон 65-аас дээш насны иргэд Өрх сумын Эрүүл мэндийн төвдөө хандан шинжилгээндээ идэвхтэй хамрагдмаар байна. Мөн эмчилгээнд хамрагдаж байгаа хүмүүс эмчийн зааврын дагуу таслалгүй эмээ уух хэрэгтэй байна. 1-р төслийн хүрээнд нэг сарын хугацаагаар ч эмээ тасалсан хүмүүс байна. Уухгүй гэж байгаа ч хүн байна. Энэ бол сайн дурын асуудал юм. Гэхдээ ууж байгаа бол эмээ уусны дараа заавал өөрийн биеэр ирж үзүүлэх ёстой. Эхний сарын эмчилгээ өнөөдөр дууслаа гэхэд үргэлжлүүлээд дараа сарын эмээ маргааш нь уугаад явах ёстой. Энэ хооронд зааг гараад байна л даа. Зарим хөдөө гадааны хүмүүс эмээ дуусчихаад ирэхгүй эсвэл таньдаг мэддэг хүнээр яриулдаг байх жишээтэй. Заавал өөрийн биеэр ирж эмнийхээ савны кодыг тулгуулж хураалгаад, эмчдээ үзүүлж зөвлөгөө аваад дараагийн эмээ уух шаардлагатай. Үнэгүй гэдэг утгаараа нилээд нарийн дүрэмтэй. Ийм асуудлууд олон гарч байгаа болохоор иргэдээ эмчийн зааврын дагуу л уугаарай гэж хэлмээр байна.
-Эмээ уугаад эдгэрсэн хүмүүс дахин С вирусийн халдвар авах уу?
-Элэгний С, В вирусээ эмчлүүлж байна. Тухайлбал С вирусийн эсрэг Харвони эмийг гурван сар уугаад гурван сар завсарлаад шинжилгээ өгөхөд идэвхжил байхгүй болсон бол бүрэн эдгэлээ гэж үзэж байгаа юм. Эдгэрсэн хүмүүс ч байна. Харин тухайн хүнд вакцин хийгээд дархлаа тогтож байгаа юм шигээр ойлгож болохгүй. Та дахиад халдвар авах бүрэн боломжтой. Би С вирусгүй болчихлоо гээд халдвар авах эрсдлээ тооцохгүй бол та нэг сар магадгүй жилийн дараа ч дахин халдвар авах боломжтой гэсэн үг. С вирус дамжих нөхцлүүд, хагалгаа, гоо сайхны мэс ажилбарууд, шивээснүүд гэх мэт замаар халдвар авах боломжтой гэсэн үг. Эмчлэгдсэний дараа та халдвар дамжих эрсдлээс өөрийгөө хамгаалах нь маш чухал. Таны эрүүл мэнд таны гарт л байгаа. Жил бүр шинжилгээнд хамрагдаад явах нь зүйтэй. Манайхан гэрээрээ, дураараа эмчилгээ хийдэг, нэг удаагийн зүү тариур багаж хэрэгслийг ном ёсоор нь хэрэглээгүй зэргээс халдвар авах боломжтой.
-Одоогийн байдлаар үнэгүй 2400 хүн тун эмний асуудал шийдэгджээ. Шинжилгээ авч дуусаагүй байна. Эмчлэгдэх хүний тоо нэмэгдэх магадлалтай. Тэгэхээр дахин нэмж үнэгүй эм авах боломж бий болов уу?
-Одоогоор яригдсан зүйл алга. Нэмж авч байгаа 400 хүн тун эмээ дөрвөн сар гэхэд аваад дуусгахаар ярьсан. Хоёрдугаар төслөөс 311 хүнд С вирус илрээд эмчилгээндээ ороод явж байна. Гэхдээ 40-өөс доош насныханд халдварын хувь харьцангуй бага байгаа.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

Б.Гэрэлт-Од