Зургаан багийн эмч шинэ мотоцикльтой болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-12-22 12:31:34
Архангай /МОНЦАМЭ/.Архангай аймгийн алслагдсан багууд болох Чулуут сумын Өлзийт гол баг, Цахир сумын Цахир, Хан-Уул баг, Хашаат сумын Баян баг, Цэнхэрийн Орхон, Цэцэрлэг сумын Чулуут гэсэн багуудын эмч нар мотоцикльтой боллоо.
Улсын төсвийн нийт 10.8 сая, нэг бүрийн үнэ нь 1.8 сая төгрөгийн өртөг бүхий 6 мотоциклийг Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ЭМГ-ын дарга Р.Гандиймаа нар өнөөдөр дээрх багийн эмч нарт хүлээлгэж өглөө.
Энэ ажил нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдарч, ажиллах, багийн эмч нарыг унаажуулах гэсэн ажлын эхлэл юм гэдгийг аймгийн Засаг дарга онцолж байна.

 

Б.Гэрэлт-Од
関連ニュース