Архангай аймгаас Монгол Улсын шилдэг хүүхдүүд тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-12-26 16:15:22
Архангай /МОНЦАМЭ/. Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас жил бүр Монгол Улсын оны шилдэг хүүхдийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил Архангай аймгаас дөрвөн хүүхэд Монгол Улсын оны шилдэг хүүхэд болжээ.
"Монгол улсын шилдэг хүүхэд"-ийн “Сурлагын амжилт” номинацийн эзнээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Лаборатори I сургуулийн 12а ангийн сурагч Нямсамбуугийн Янжинлхам, “Эх орны түүх соёл, өв уламжлал” номинацийн эздээр "Чингисийн хүүхдүүд" киноны гол дүрүүдэд тоглосон Цэнхэр сумын иргэн Дамбийгийн Дорж, Доржсамбуу, Шаравдорж нар тус тус шалгарсан байна.

Шагналыг маргааш буюу 12 дугаар сарын 27-нд Төрийн ордонд гардуулж өгөх юм байна.

Архангай аймгаас анхны Монгол Улсын шилдэг хүүхдээр 2008 онд Н.Сэр-Од авч байсан бол энэ жил ийнхүү дөрвөн хүүхэд Монгол Улсын шилдэг хүүхэд болсонд Архангайнхан болон аав, ээж, ах дүү, багш нар нь тэднээр бахархаж байна.

Б.Гэрэлт-Од
関連ニュース