Архангайд өнгөрсөн онд 1400 орчим шинэ ажлын байр бий болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2017 онд нийт 1399 ажлын байр шинээр бий болсон байна. Үүний дотор Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний газраас хэрэгжүүлж буй ажлын байрыг дэмжих зургаан хөтөлбөрийн хүрээнд 520 гаруй байнгын болон түр ажлын байр шинээр бий болжээ.
Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 424 иргэнд 287 сая төгрөгийн дэмжлэг олгож 247 ажлын байр, хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөрт 175 иргэнд 28,4 сая төгрөгийг олгож 71 ажлын байр, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 112 иргэнд 81 сая төгрөгийн дэмжлэгийг олгож 30 ажлын байр, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 59 өрхийн 119 иргэнд 269 сая төгрөгөөр малжуулсан байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 90 иргэнд 58 сая төгрөгийн дэмжлэг олгож 20 ажлын байр, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрт 41 иргэнд 38,6 сая төгрөгийг олгож 41 ажлын байрыг болгожээ.
Энэ онд дээрх 6 хөтөлбөр дахин хэрэгжих юм байна.

Б.Гэрэлт-Од