Архангайд есөн тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2017 онд улс болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар аймгийн хэмжээнд 23 төсөл арга хэмжээ төлөвлөгдсөний 7 нь барилга угсралтын ажил шинээр, 16 барилгын их засварын ажлыг нийт 9 тэр бум 778.7 сая төгрөгөөр хэрэгжүүлэн ашиглалтад оруулжээ.
Эдгээрээс дурдвал, Эрдэнэмандал суманд 640 хүүхдийн сургууль, спорт заал, Хангай, Төшрүүлэх суманд 320 хүүхдийн хичээлийн байр, спорт заал, Эрдэнэбулган суманд Авто тээврийн газрын конторын барилга, Эрдэнэбулган сум 6-р багийн соёлийн төв спорт заал, Эрдэнэбулган сумын Эрчим хорооллын 76 айлын гадна инженерийн шугам сүлжээний ажлууд шинээр хэрэгжиж ашиглалтад орсон байна.
Их засварын ажлын хүрээнд Булган, Хайрхан, Эрдэнэмандал, Цэнхэр сумдын сургуулийн дотуур байрны засвар, Төвшрүүлэх, Хайрхан сумын цэцэрлэгийн засвар, Хангай, Хотонт сумын эрүүл мэндийн төвийн халаалтын тогооны шинэчлэл, Өндөр-Улаан сумын ЭМТ-ийн халаалтын засварын ажил, Эрдэнэбулган суманд Хөгжимт драмын театр, 2-р сургууль, төрөх тасгийн барилгуудын их засварын ажил, Өлзийт сумын сургуулийн спорт заалны засвар, Батцэнгэл сумын Сургуулийн их засварын ажлууд хийгдэж ашиглалтад оржээ.

Б.Гэрэлт-Од