Багийн спортыг хүүхэд, залуучууд илүү сонирхон хичээллэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн волейболын холбооноос цомын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг зохион байгууллаа. Энэ тэмцээнд аж ахуйн нэгж, байгууллага, сургууль, сумдаас нийт 33 багийн 200 гаруй тамирчид өрсөлдсөн. Энэ тэмцээн энэ жил илүү өргөн хүрээнд, нээлттэй болсноороо онцлог болсон юм. Багийн спортын төрлийн тамирчид залуужиж байгаа нь оролцсон тамирчдаас харагдаж байлаа.
Тэмцээнд оролцсон эрэгтэй багаас Өгийнуур сумын тамирчид 1-р байр, Спортын төрөлжсөн сургалттай сургууль 2-р байр, Хайрхан сумын баг 3-р байранд орсон бол эмэгтэй багаас Хаан банкны тамирчид 1-р байр, Лаборатори 1-р сургуулийн тамирчид 2-р байр, Өгийнуур сумын баг 3-р байранд тус тус оржээ.
Аймгийн волейболын холбоо өнгөрсөн жил багийн спортыг хөгжүүлэхэд анхаарч ажилласан бөгөөд энэ төрлийн дөрвөн удаагийн тэмцээнийг зохион байгуулжээ.

Б.Гэрэлт-Од