Талбайн теннисийн Ази тивийн хос мөнгөн медальтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
	Дархан-Уул /МОНЦАМЭ/.Вьетнам улсын Хо Ши Мин хотноо 2018 оны энэ сарын 9-20 өдрүүдэд 2 үе шаттайгаар явагдсан 14 хүртэлх насны хүүхдийн Талбайн теннисийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын 6 тамирчин оролцож авхаалж самбаагаа сорьсноос дөрөв нь Дархан-Уул аймгийн тамирчид юм.
Тэмцээний дүн гарахад Дархан-Уул аймгийн талбайн теннисийн холбооны тамирчин Х.Номин ганцаарчилсан болон хосын төрлөөр тус бүр мөнгөн медаль хүртэж “Хлс мөнгөн” медалийн эзэн болжээ. Мөн Б.Хатансүйх, Б.Ган-Эрдэнэ, П.Ундрах зэрэг тамирчид маань өндөр амжилттай оролцсон байна.
	 
Тэмцээний дүн гарахад Дархан-Уул аймгийн талбайн теннисийн холбооны тамирчин Х.Номин ганцаарчилсан болон хосын төрлөөр тус бүр мөнгөн медаль хүртэж “Хлс мөнгөн” медалийн эзэн болжээ. Мөн Б.Хатансүйх, Б.Ган-Эрдэнэ, П.Ундрах зэрэг тамирчид маань өндөр амжилттай оролцсон байна.
	Л.Отгонбаатар
                
                
                 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 						
				
             
                    