Ж.Батцогт: Сумын төрийн байгууллагуудын өнгө үзэмж, үйлчилгээний чанарыг үе шаттайгаар сайжруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Түвшинширээ сумын засаг дарга Ж.Батцогт төрийн ажлаар аймгийн төвд ажиллаж байхтай таарч, сум орон нутгийн өвөлжилт болон цаг үеийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. Тус сумын удирдлагууд 2018 ондоо сум орон нутгийнхаа өнгө үзэмжийг сайжруулах, төрийн байгууллагуудын орчин нөхцөл, үйлчилгээг дээшлүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа гэнэ.
-Сайн байна уу та? Сайхан өвөлжиж байна уу? Сумдын удирдлагууд зарим хөдөөний баг дээрээ ажиллаад ирсэн гэсэн. Түвшинширээ сумын нутгаар өвөлжилтийн нөхцөл байдал болоод малчдын сэтгэл санаа ямар байна?
-Сайхаан, сайхан өвөлжиж байна.Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай сумын хувьд ихэнх нутгаар цас их орой унаж, малчид маань малаа худгаас усалж байсан. Харин өнгөрөгч 12 дугаар сараас цас орж мал амны цастай болж, малчдын маань ажлын ачаалал багассан. Одоогоор ихэнх нутгаар өвөлжилт хэвийн, малчдын сэтгэл санаа тэнэгэр сайхан байна.
-Бэлчээрийн хүрэлцээ хангалттай байж чадаж байна уу? Суманд гадны мал хэр их өвөлжиж байгаа вэ?
-Бид сумынхаа баруун тал буюу Дорноговь аймгийн Дэлгэрэх сумтай залгаа нутгийг яг ургамлын ургалтын үед бэлчээрээс чөлөөлсний үр дүнд малчид маань тэр нутагт ихэнх нь өвөлжиж байна. Зарим малчид маань Баяндэлгэр сум болон Дорнод аймгийн Өргөн смын нутгаар өвөлжиж байна. Сумын нутаг дэвсгэрт гадны мал харьцангуй цөөн өвөлжиж байгаа. Хил залгаа Хэнтий аймгийн цөөн тооны өрх сумын хойд хэсгээр нутаглаж байна.
-Түвшинширээ сум бол Сүхбаатар аймгийн томоохон сумдын нэг. Өнгөрсөн оны жилийн эцсийн тооллогоор хүн ам болоод мал хэрхэн өссөн бэ?
-Жилийн эцсийн тооллогоор сумын маань хүн ам, мал бүгд өссөн үзүүлэлттэй гарсан. 2017 онд 960 өрхийн 3315 хүн ам тоолуулсан бол, мал маань таван төрөл дээрээ өсөж 306,5 мянгад хүрлээ. Мөн манай сум аймагтаа хамгийн олон тэмээг тоолуулсан байгаа.
-Сум орон нутгийн хэмжээнд хийгдсэн ажлуудаас танилцуулвал?
-Хүүхдийн цэцэрлэг 67,5 сая төгрөгийн их засварт орж, 185 хүүхэд тав тухтай сайхан орчинд сурч хүмүүжиж байна. Мөн эмх замбараагүй байдалтай байсан сумын нэгдсэн хогийн цэгийг цэгцэлж, хашаажуулж улмаар байнгын харуултай болгосон. Ингэснээр сумын хогны асуудал бүрэн шийдэгдэж, бид хоггүй сум болоод байна. Хэдэн жилийн хур хогноос сална гэдэг бол бидний хувьд том ажил.
-Түвшинширээ суманд 2018 онд улсын төсвийн хөрөнгөөр хэд хэдэн томоохон ажил хийгдэхээр тусгагдсан байсан. Энэ талаар?
-Улсын төсвийн 2,1 тэрбум төгрөгөөр 200 ортой хүүхдийн цэцэрлэг баригдахаар болсон. Мөн 148 сая төгрөгөөр сумын эрүүл мэндийн төв их засварт орохоор болоод байна. Энэ мэтчилэн бид эхний ээлжинд төрийн байгуллагуудынхаа барилгыг үе шаттайгаар засварлах, шинэчлэх болно. Ирэх жилээс сумын соёлын төв, нутгийн удирдлагын ордон зэргийг шинэчлэхээр төлөвлөөд байна. Энэ ондоо багтаагаад сумын өөрийн нөөц бололцоог ашиглан сумын төвдөө худалдааны гудамж байгуулахаар төлөвлөсөн. Энэ мэтээр сумынхаа өнгө үзэмжийг сайжруулаар зорин ажиллаж байна.
-Сум орон нутгийн зүгээс ЖДҮ-ийг хөгжүүлэх, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих тал дээр хэрхэн анхаарч байна? Сумын ажилгүйдлийн түвшин ямар хэмжээнд байгаа вэ?
-Ажилгүйдэлийн хувьд түрүү жилийн түвшинд байгаа. Ер нь манай сумын хэмжээнд ажилгүйдэл харьцангуй гайгүй байдаг. Жижиг дунд үйлдвэрлэлийн хувьд орон нутнийн хөгжлийн сангаас зээл олгоод арьс шир бэлдэх цех, оёдлын цех, талхны цех тогтмол ажиллаж байна. Мөн орчин үеийн шаардлагад нийцсэн зочид буудал, зоогийн газар шинээр баригдаж ашиглалтад орсон. Ингэснээр суманд гадна дотны зочид төлөөлөгчид ирэхэд хүлээж авахад ямар ч хүндрэлгүй болсон.
-Сумын ЗДТГ-ын хувьд ард иргэддээ нээлттэй ил тод байх үүднээс ямар зарчим баримталж ажиллаж байна. Сум орон нутгийн ажилд иргэд ямар үнэлгээ дүгнэлт өгдөг вэ?
-Иргэддээ нээлттэй ил тод байх үүднээс бид төрийн байгууллагуудын нэгдсэн нээлттэй хаалганы өдөрлөг, иргэдэд хууль сурталчилах ажлыг тогтмол зохион байгуулж байна. Мөн орчин үетэйгээ хөл нийлүүлж цахимаар иргэдийн санал гомдлыг хүлээн авч хариултыг тухай бүрт нь өгч, өөрсдийнхөө ажилд иргэдээс үнэлгээ авч ажиллаж байна. Ер нь иргэд маань сум орон нутгийн ажилтай холбоотой элдэв асуудал, хэл ам гаргаад байдаггүй.
-Зав гарган ярилцсанд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье?
-Баярлалаа. Миний хувьд шинэ оны өмнөхөн сумын засаг даргын ажлыг хүлээн авсан. Тиймээс хийсэн болон цаашид хийх ажлынхаа талаар иргэдэд мэдээлэл өгөх их чухал. Танайхаар дамжуулан иргэд, уншигчдад бага ч болов мэдээлэл өгч байгаадаа үнэхээр баяртай байна.

Т.Одончимэг