Олон улсын таеквондогийн аймгийн аваргууд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-01-29 15:51:08
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын таеквондогийн аймгийн аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн энэ сарын 27, 28-ны өдрүүдэд боллоо.
14 дэх удаагийн тэмцээнд Улаанбаатар хотын Эр зориг, Эрч хүч, ЭТМО зэрэг клуб, Хэнтий аймгийн Тас клуб, Монголын үндэсний их сургууль, Их засаг их сургуулийн баг тамирчид гээд нийт 13 багийн 147 тамирчин оролцож, 75 багц медалийн төлөө өрсөлджээ. Тэмцээний зохион байгуулалт, шүүлт, шалгаруулалт шударга сайхан болсон гэдгийг оролцогчид хэлж байна.

Тамирчид өсвөр үеийн 16, насанд хүрэгчдийн есөн төрлийн жинд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Улмаар өсвөр үеийн төрөлд багийн дүнгээр нэгдүгээр барыг Сүхбаатар аймгийн “Эхлэл” тулааны спортын нэгдсэн холбоо, хоёрдугаар байрыг Улаанбаатар хотын "Ахан дүүс" клуб, гуравдугаар байрыг "Эр зориг" клуб эзэллээ. Харин насанд хүрэгчдийн төрөлд багийн дүнгээр Нэгдүгээр байрыг Сүхбаатар аймгийн  Цагдаагийн газар, хоёрдугаар байрыг Их Засаг олон улсын их сургууль, гуравдугаар байрыг "Эхлэл" тулааны спортын нэгдсэн холбооны баг тамирчид тус тус эзлэв.

Тэмцээний Өсвөр үеийн "Өсөх ирээдүйтэй тамирчин"-аар Сүхбаатар сумын тамирчин Ц. Баяржаргал, насанд хүрэгчдийн "Шилдэг тамирчин"-аар А.Батболд нар шалгарлаа.
Т.Одончимэг
 
関連ニュース