Тахиа жилийн есөн алдартан тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд болон бусад удирдах ажилтнууд оролцсон юм. Хурлаар Аймгийн есөн алдартан, аймгийн алдарт уяач, тэргүүний сум, баг, байгууллага шалгаруулах, Цэвэрч Ховдчууд болзолт уралдааны ялагчдыг тодрууллаа.
Өнгөрсөн 2017 онд ажил хөдөлмөр, мэргэжлийн ур чадвараараа онцгой амжилт гарган, аймаг, сумын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан дараах салбарын хүмүүсийн тахиа жилийн есөн алдартнаар шалгаруулав. Үүнд, Боловсролын салбарын алдартнаар Жаргалант сумын Цаст-Алтай сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Г.Эрдэнэчимэг, Эрүүл мэндийн салбарын алдартнаар Жаргалант сумын Бугат өрхийн эрүүл мэндийн төвийн эх баригч бага эмч Л.Гэрэлчулуун, Барилга, дэд бүтцийн салбарын алдартнаар “Зорчигч тээвэр” ХХК-ийн жолооч Х.Энх-Амар, Санхүүгийн салбарын алдартнаар Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Отгонханд, Бизнесийн салбараас “Бадамлах оюун” ХХК-ийн захирал Н.Энхтуяа, Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн салбарын алдартнаар Хар нуур Ховд голын сав газрын захиргааны дарга Р.Энхсүрэн, Соёл урлагийн салбарын алдартнаар *Болор цом-35* яруу найргийн наадмын тэргүүн байрын эзэн яруу найрагч М.Отгонбаяр, Төрийн захиргаа, хууль зүйн салбарын алдартнаар аймгийн Цагдаагийн газрын Эргүүлийн цагдаа Т.Өнөрбаатар, Спортын салбарын алдартнаар “Ич Монгол” таеквондо клубын багш, дасгалжуулагч Р.Сайханжаргал нарыг тус тус шалгарлаа.
Мөн энэ үеэр 2017 оны Аймгийн Алдарт уяачдыг тодруулах зорилгоор аймгийн ЗДТГ-т тодорхойлолт ирүүлсэн уяачдын нэрсийг танилцуулж, Зөвлөлийн хурлаар 19 уяачийн нэрсийг баталгаажууллаа. Үүнд: аймгийн Алдарт уяачаар Алтай сумын уяач Х.Жаргалсайхан, Булган сумын уяач П.Гансүх, Р.Ганбаатар, Буянт сумын уяач Д.Далхжав, Дарви сумын уяач П.Давааням, Н.Сум-Очир, Дуут сумын уяач Н.Намбар, Зэрэг сумын уяач Б.Баатарбилэг, Манхан сумын уяач Х.Нармандах, Мөст сумын уяач Ж.Тулга, А.Цэрнээ, Мянгад сумын уяач Б.Даваадалай, У.Хүрлээ, Үенч сумын уяач Д.Өлзийбат, Б.Бирваа, Чандмань сумын уяач С.Дашдаваа, Эрдэнэбүрэн сумын уяач С.Баттулга, Жаргалант сумын уяач А.Жамъянсүрэн, Г.Мандах нарыг шалгаруулж, шагнахаар шийдвэрлэв.
Түүнчлэн аймгийн сум, баг, албан байгууллагын тухайн жилийн ажлын амжилт, үйл ажиллагааны чанарт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, Засаг даргын Тамгын газрын саналыг үндэслэн тус бүр 3 хүртэл байр шалгаруулдаг журмын дагуу Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Д.Солонго сумдын ажлын үйл явц, бүтээн байгуулалтын талаар үнэлгээ, дүгнэлтийг танилцуулж, зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн юм. Ховд аймгийн тэргүүний сумдаар Булган, Эрдэнэбүрэн, Цэцэг сум шалгарч байна. Харин тэргүүний багаар Булган сумын Алагтолгой баг, Жаргалант сумын Алагтолгой баг, Мөст сумын Улаантолгой баг шалгарав. 2017 оны Тэргүүний байгууллагаар Онцгой байдлын газар, Хүнс, Хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар тус тус тодорлоо.

А.Бямбасүрэн