ОХУ-ын тамирчид эх орондоо хоёр дахь медалиа авчирлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-12 15:04:05
КАННЫН. /РИА Новости/. ОХУ-ын уран гулгагчид “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын багийн тэмцээнд мөнгөн медаль хүртэж эх орондоо хоёр дахь медалиа авчирлаа.

Өвлийн олимпийн XXIII наадмыг зохион байгуулагч Пёнчан хотын дагуул хот болох Каннын хотод уран гулгалтын хосын төрлийн бүжгийн чөлөөт үзүүлбэр өнөөдөр болж өнгөрлөө. 

Энэ төрөлд Канадын хос болох Тесса Вирчу, Скотт Мойр нар 118,10 оноогоор нэгдүгээр байрт орсон бол АНУ-ын хос болох Майи, Алекса Шибутани нар 112,01 оноогоор хоёрдугаар байр эзэлжээ. Харин Олон улсын олимпийн хорооны далбаан дор Пёнчаны олимпийн тоглолтод оролцож буй ОХУ-ын тамирчид болох Екатерина Боброва, Дмитрий Соловьев нар 110,43 оноогоор гуравдугаар байрт орсон байна.

Тэмцээний дүнгээр оросын баг нийт 66 оноо авч Канадын багийн араас хоёрдугаар байранд орсон байна. 

Э.Аянзаяа 
関連ニュース