Энэтхэг улстай олон талаар хамтран ажиллах боломж байгааг элчин сайд илэрхийлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Суреш Бабу Баянхонгор аймагт албан айлчиллаа. Элчин сайдыг аймгийн Засаг дарга Г.Батжаргал болон ЗДТГ-ын дарга, хэлтсийн дарга нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Элчин сайд хэлсэн үгэндээ “Хоёр орны найрсаг харилцаа 60 жилийн баялаг түүхтэй. Бидний хувьд Баянхонгор аймагтай хамтран ажиллахдаа таатай байдаг. 2015 онд БНЭУ болон Монгол Улсын Засгийн газар хооронд 15 гэрээ байгуулсан. Эдгээрт хөдөө аж ахуй, аялал жуулчлал, төрийн албан хаагчдыг чадавхжуулах, мэдээллийн технологи, эм бэлдмэл, эрүүл ахуй зэрэг чиглэлүүдэд анхаарна гэж заасан. Мөн Энэтхэгийн засгийн газрын техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тэтгэлэгт танай аймгаас энэ жил 10 хүн хамруулах боломжтой. Эдгээр хүмүүс нь төрийн албан хаагч, англи хэлний багш, мэдээллийн технологийн ажилтан байх ба дунд болон богино хугацаатай байна. Мөн танай аймагт 6-12 сараар сургалт явуулах боловсрол, эрүүл мэндийн салбарын багш, мэргэжилтэнг урьж авчирч болно. Хоёр орны иргэдийн харилцааг хөгжүүлэх нь нэн чухал бөгөөд соёлын арга хэмжээ, соёлын солилцоо бол нэг нэгнээ таньж мэдэхэд чухал алхам болно. Тиймээс энэ төрлийн арга хэмжээг хамтран зохион байгуулах нь зүйтэй” гэдгийг онцолж байлаа.
Аймгийн Засаг дарга Г.Батжаргал Баянхонгор аймгийг сонгож албан айлчлал хийж буйд талархлаа илэрхийлээд цаашдаа БНЭУ-тай малын эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах талаар туршлага судалж хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Т.Суреш Бабу Баянхонгор аймагтай Энэтхэг улс бүх тал дээр хамтран ажиллах боломжтой гээд Монгол Улс Энэтхэг улсын Засгийн газраас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан. Энэ зээлнээс орон нутагт ажлын байр бий болгох жижиг төслүүдэд дэмжлэг үзүүлэх боломжтой, өөрийн улсаас нүдний мэс заслын эмч нараа ирүүлэх буюу мөн манай улсаас эмч мэргэжилтэнг богино хугацаагаар Энэтхэг улсад явуулж сургаж болно гэлээ.
Уг уулзалтын дараа элчин сайд ноён Т.Суреш Бабуг аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь Сүлдэн тэнгэр хоршооны “Торлон” нарийн боовны үйлдвэр, “Баян жаргант хүнс” компаний хиаман цех зэрэг жижиг дунд үйлдвэрийн газрууд мөн Нэгдсэн эмнэлгийн нүд, хүүхэд, уламжлалт эмчилгээний тасгуудаар орж танилцуулсан байна.

Б.Мөнхзул