Малын шилжилт хөдөлгөөнийг 12 дугаар сарын нэгэн хүртэл хязгаарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-03-15 16:41:02
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Улсын хэмжээнд 12 аймаг, 39 сумд малын гоц халдварт шүлхий өвчин дэгдсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамж гарч, 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалаа. 
Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот болон бусад аймгуудаас мал амьтан авах, шилжүүлэн ирэх, тээвэрлэх, мал туух, аймгаас өөр аймаг, нийслэлрүү мал амьтны шилжилт хийхийг хориглоод байна. 
Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих ажлыг нутаг дэвсгэртээ эрчимтэй зохион байгуулж, малчид, мал бүхий иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Баян-Эрдэнэ, Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Түмэнбаатар, Цагдаагийн газрын дарга Г.Түмэннасан мөн 18 сумдын Засаг дарга нарт  үүрэг болгов.
 
Э.Нарангэрэл
 
関連ニュース