Ноолуурын ханш өсөх магадлалтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хавар дээд тал нь 95 мянга хүрч байсан ноолуур 03 дугаар сарын 20-ны байдлаар тус аймагт 100 мянган төгрөгийн ханштай байна. Энэ өвлийн хувьд нийт нутгаар цас ихтэй, хүйтэн байсан учир ноолуурын гарц чанар сайн байхаас гадна шороо тоос багатай байх учир ханш нь илүү өсөх магадлалтай гэж ноолуурын ченж нар ярьж байна.
Сүхбаатар аймаг 2017 онд жилийн эцсийн мал тооллогоор нэг сая 152,3 мянган толгой ямаа тоолуулсан. Ямааны тоо толгой өссөн, дээрээс нь ноолуурын ханш өндөр байгаа нь аймаг орон нутгийн эдийн засгийн үзүүлэлтэд эерэгээр нөлөөлнө гэж эдийн засагчид үзэж байгаа юм.
Харин иргэд нэг ямааг 3000-5000 төгрөгөөр самнаж байгаа аж. Аймгийн хэмжээнд мал бүхий 2,4 мянга, малчин 7,6 мянган өрх бий.

Т.Одончимэг