Картаа үнэгүй нээлгэж, ном сангаар үйлчлүүлэх боломжтой боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Сурагчдын улирлын амралт болж байгаатай холбогдуулан аймгийн Нийтийн сангаас "Урилгат үйлчилгээ"-г нэвтрүүлжээ.
Тодруулбал, анги хамт олноороо, найз нөхдөөрөө ирж үйлчлүүлэх уншигчдад сүүлийн үеийн шинэ сонирхолтой адал явдалт ном зохиол, сонин сэтгүүлээр үнэ төлбөргүй үйлчлэх юм байна. Мөн насанд хүрэгчид ч мэргэжлийн дагуу ном гарын авлага, электрон мэдээлэл, интернэт орчинд ажиллах бүрэн боломжтой аж.
Хүүхэд багачууд, эцэг эх, ажилтан албан хаагч, ард иргэд хэн бүр сурагчдын амралтын хугацаа буюу дөрөвдүгээр сарын еснийг дуусталх хугацаанд аймгийн Нийтийн номын санд үнэ төлбөргүй карт нээлгэж, тус үйлчилгээг авах боломжтой болох юм.
Номын сан "Баянхонгор" их дэлгүүрийн зүүн талд, "Ном соёлын өргөө"-нд даваагаас баасан гараг хүртэл 09:00-18:00 цагийн хооронд ажиллаж байна.
Б.Мөнхзул