Архангайн аймгийн 11 хоршоо бизнес төлөвлөгөөтэй болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн таван суманд Европын холбоо болон Чехийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Пипл Ин Нийд Чехийн ОУТББ-аас “Чадваржсан иргэд-Тогтворжсон амьжиргаа” төслийг Монголын Хоршооллын сургалт, мэдээллийн төв, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Мэдлэгийн сүлжээ ТББ-ууд гурван жилийн хугацаатай (2016-2019) хэрэгжүүлж байна.
Өнөөдрийн байдлаар төслийн хүрээнд 5 бизнес кейс боловсруулж, хоршоод, бизнес эрхлэгчдэд нэвтрүүлэх ажил эхэлсэн ба 11 хоршоонд бизнес төлөвлөгөө боловсруулах ажлыг хийж байгаа ажээ.
Төсөл нь Архангай аймгийн хоршоод, бичил, жижиг үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн төслөө санаачлах, боловсруулах, төлөвлөх, санхүүжилт олох ба зах зээлд гарах чадварыг нь дээшлүүлж, хөгжлийг нь дэмжиж орлого ашгийг нь нэмэгдүүлэх, мөн тэдгээрийн хоорондын болон аймаг, сумын ИТХ, захиргааны байгууллагатай хамтын ажиллагааг нь өргөжүүлж, бэхжүүлэх замаар орон нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэж байгаа юм.
“Чадваржсан иргэд-Тогтворжсон амьжиргаа” /ЧИ-ТА/ төсөлд Архангай аймгийн Өгийнуур, Хашаат, Цэнхэр, Хотонт, Эрдэнэбулган сумын хоршоод хамрагдаж байгаа бөгөөд төсөл эхэлснээс хойш дээрх сумын 22 хоршоодыг сонгон тэдгээрийн 210 гишүүдтэй хамтран хоршоодын хөгжлийн үнэлгээг хийж, хоршооны засаглал, менежментийн чадавхи болон хоршооны гишүүдийн идэвхи оролцоо, хоршоод хоорондын хамтын ажиллагаа сул, санхүүгийн чадавхи, техник технологийн хангалт муу, мэргэжлийн боловсон хүчин, бизнесийн цар хүрээ хязгаарлагдмал, бизнесийн шинэлэг санаа, маркетингийн болон бизнесийн мэдлэг дутмаг буюу жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөгүй гэсэн олон асуудлууд байгааг гаргаж иржээ
Төслийн зүгээс эдгээр асуудлууд дээр тулгуурлан хоршоодод зориулж сайн засаглалын болон жилийн үйл ажиллагаа төлөвлөлтийн сургалт, хоршооны менежментийн багц сургалт болон хоршооны санхүүгийн хялбар программ, эсгий, гар урлалын технологийн, компьютер хэрэглээний үндсэн программын зэрэг олон сургалтуудыг зохион байгуулжээ.
Энэ онд ЧИ-ТА төсөл нь хүлээгдэж буй үр дүндээ хүрэх зорилгоор 33 бие даасан үйл ажиллагааг зорилтот болон зорилтот бус бүлгүүддээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Б.Гэрэлт-Од