Архангайд 91 иргэнд нүдний болор суулгах хагалгаа хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Канад улсын Лаурел сангийн төлөөлөгч, Канад улсын нүдний эмч нарын багийн ахлагч, нүдний мэс заслын эмч Хью М Парсонс, Клиникийн Нэгдүгээр төв эмнэлгийн нүдний мэс заслын эмч, Монгол эмч нарын багийн ахлагч Д.Энхзул нараар ахлуулсан 16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг дөрөвдүгээр сарын 02-05-ны өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.
Энэ үеэрээ нүдний мэс заслын эмч Хью М Парсонс багийнхантайгаа Архангай аймгийн нүдний болор цайх эмгэгтэй 91 хүнд болор суулгах хагалгааг хийсэн байна.
Дэлхийд нүдний болор цайх өвчлөл нь нүд сохрох үндсэн шалтгаан болдог байна. Тийм учраас энэ удаа энэ өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, зөвлөгөө өгөх, шаардлагатай хүнд хагалгаа хийх зорилготой ирсэн байна. Архангай аймгийн тухайд 55-70 хүртэлх насны хүмүүст нүдний болор цайх эмгэг зонхилон тохиолддог бөгөөд компьютер, ухаалаг утасны хэрэглээтэй холбоотойгоор нүд хуурайших, улайх, мах ургах эмгэгүүд их тохиолддог болжээ. Ийм эмгэгтэй 180 иргэнд зөвлөгөө өгсөн байна. Мөн Нэгдсэн эмнэлгийн зүгээс ч шаардлагатай тоног төхөөрөмж, нүдний эмч, сувилагчаа бэлтгэсэн байна. Энэхүү нүдний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жилд нэг удаа хийх бөгөөд дараагийх нь 2019 оны гуравдугаар сард ирэхээр төлөвлөжээ.
Архангай аймгийн Эрүүл мэндийн газар нь Канадын Лаурел сантай өнгөрсөн онд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээнд харилцан гарын үсэг зурсан юм. Аймгийн Эрүүл мэндийн газар нь Канадын Лаурел сантай байгуулсан гэрээний дагуу иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна эмч, эмнэлгийн ажилтнуудыг чадавхжуулах, цаашлаад Канад улсад сургах ажлууд хийх юм байна.

Б.Гэрэлт-Од