Онцгой байдлын 25 алба хаагч орон сууцны түлхүүрээ гардан авав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-05-07 15:30:10
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ОБГ-ын алба хаагчид шинэ орон сууцны түлхүүрээ энэ сарын 6-нд гардан авлаа. Онцгой байдлын албаны албан хаагчдын нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд Архангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын 25 айлын орон сууцны барилга баригдсан юм. Орон сууцны нээлтийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон аймаг орон нутгийн удирдлагууд, байгууллагын дарга нар оролцлоо.

Тус 5 давхар 25 айлын орон сууцанд Онцгой байдлын газрын 8 офицер, 13 ахлагч, 1 гэрээт ажилтан, 2 ахмад ажилтан хөнгөлттэй үнэ, төлбөрийн уян хатан нөхцөлтэйгээр орж байгаа юм. Тус барилга ашиглалтанд орсноор ОБГ-ын нийт алба хаагчдын 50 хувь нь орон сууцаар хангагдаж байгаа юм. Энэ нь аюул гамшгийн дуудлагаар өдөр, шөнийн аль ч цагт дуудагдан, олон хоногоор ажилладаг аврагч, гал сөнөөгчдийн хувьд ая тухтай орчин нөхцөлд амьдрах, ар гэртээ санаа зовохгүй албан үүргээ гүйцэтгэх нөхцөл боломж бүрдэж байна.
Б.Гэрэлт-Од
関連ニュース