Архангайн хүнс үйлдвэрлэгчид сав баглаа, боодлоо сайжруулахаар болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГазраас Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулдаг бууз, банш, талх, нарийн боов, цагаан идээ, хэрчсэн гурил зэрэг хүнсний үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллүүдийг урьж, сав баглаа, боодлын талаарх сургалт мэдээллийг энэ сарын 14-нд зохион байгууллаа. Сургалтын үр дүнд сургалтад хамрагдсан 30 гаруй хүнс үйлдвэрлэгчид өөрсдийн сав баглаа боодол, хаяг шошгын алдаа, дутагдалтай талуудын талаар зөвлөгөө авч, цаашид сайжруулж ажиллахаар болсон байна.
Эдгээр хүнс үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний сав баглаа боодолд хаягийн зөрчил, үйлдэрлэсэн он, сар, өдөр тодорхойгүй зэрэг нийтлэг зөрчил, дутагдлууд байсан байна.
Уг сургалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжил зүйн хэлтэстэй хамтран зохион байгуулж, Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан "Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгийн хүнс үйлдвэрлэгч нарт “Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн танилцуулгыг хийж, 2018 оны 01 сарын 01-ээс даган мөрдөж эхэлсэн “Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлага” MNS:6648 шинэчилсэн стандарт, үйлдвэрлэгч, импортлогч, худалдаа эрхлэгч нарт зориулсан зөвлөмж, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний шошгод тавигдах шаардлага сэдвүүдээр сургалт зохион байгуулсан юм.

Б.Гэрэлт-Од