Архангайн Музейн зарим үзмэрүүд шилэн хорготой болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-05-18 16:27:43
Архангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр олон улсын музейн өдрийг тохиолдуулан аймгийн Музей угсаатны хоёр танхимыг шинэчлэн дэглэж, 150 гаруй үзмэрүүдийг шилэн хорготой болгосон байна. Энэ нь үзмэр сонирхож байгаа иргэд, хүүхдүүдэд таатай, сонирхолтой, цэвэрхэн тохилог байхаас гадна үзмэрүүдийн хадгалалт уртсаж, хамгаалалт, аюулгүй байдалд талаасаа сайжирсан байна.

Аймгийн Засаг даргын 2016-2020 үйл ажиллагааны хөтөлбөрт соёл урлагийн чиглэлээр олон ажлуудыг хийхээр туссан байдаг. Үүний нэг хэсэг нь аймгийн музейн танхимуудын үзмэрүүдийн хорго, савыг шинэчлэх байсан юм. Үүний хэрэгжилтийг хангаж орон нутгийн төсвөөс 10 сая төгрөгийг шийдэж өгч, угсаатны 1, 2-р танхимын үзмэрүүдийг шилэн хорготой болгон, үзүүллэг дэглэлтийг шинээр хийжээ.



Архангайн Музейд одоо 3000 гаруй эд өлгийн болон биет үзмэрүүд хадгалагдаж байна.
Б.Гэрэлт-Од
関連ニュース