“Амьсгалах эрх” төсөл хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-05-21 11:59:23
Архангай /МОНЦАМЭ/. “Пипл Ин Нийд” ОУБ-аас Улаанбаатар болон Архангай аймагт агаарын бохирдлын мэдээлэл, үйл ажиллагааны талаарх ил тод байдал болон хариуцлагыг нэмэгдүүлж, мэдээллийн хүртээмжтэй системийг бий болгох “Амьсгалах эрх” төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
Төслийг танилцуулж “Пипл Ин Нийд” ОУБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Марк А.Тассэ холбогдох хүмүүсийн хамт аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаатай өнөөдөр уулзаж, төслийг орон нутагт хэрэгжүүлэхэд бүхий л талаар нь дэмжиж ажиллана гэдгээ хэллээ.

“Амьсгалах эрх” төслийн 314,590 еврогийн санхүүжилтыг Европын холбоо, Чехийн хөгжлийн агентлагаас гаргаж байгаа бөгөөд 2018-2020 оны хооронд хэрэгжих юм. Төслийн гол зорилго нь Архангай аймгийн агаарын бохирдлын хэмжээг яг ямар хэмжээнд байгааг тодорхойлон судалгаа хийж, мэдээллийн санг бий болгох, иргэд рүү чиглэсэн нөлөөллийн ажлуудыг хийх гэнэ. Мөн агаарын бохирдол, чанарыг тодорхойлох хэд хэдэн багажийг Цэцэрлэг хотод суурилуулах юм байна.

“Пипл Ин Нийд” ОУБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Марк А.Тассэ холбогдох хүмүүсийн хамт ирэх 6-р сард ирж, судалгааны ажлаа эхлүүлж, дээрх багажуудыг суурилуулахаас гадна Эрдэнэбулган сумын Засаг даргатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах юм байна.
Б.Гэрэлт-Од
関連ニュース