Элчин сайдын нэрэмжит тэмцээн болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдын нэрэмжит цомын төлөөх волейболын болон ширээний теннисний тэмцээнийг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Архангай аймагт зохион байгууллаа.
Тэмцээний зорилго нь БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын яам, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу Архангай аймгийн төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх, волейбол, теннисний спортоор хичээллэх идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулжээ.
Зургаа дахь удаагаа зохион байгуулсан энэхүү тэмцээний волейболын төрөлд сумдын 11, агентлагийн 14 баг, ширээний теннисний төрөлд эрэгтэй, эмэгтэй 30 тамирчин гээд нийт 230 тамирчин оролцов. Волейболын 1-р байрт аймгийн Цагдаагийн газар орсон бол ширээний теннисний эрэгтэй төрөлд 1-р байрт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Б.Түвшинтөр, эмэгтэй төрөлд 1-р байрт аймгийн Засаг даргын Тамгын газрын архив, бичиг хэргийн ажилтан Э.Цэцгээ нар тус тсус түрүүллээ.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын нэрэмжит цомын төлөөх волейболын болон ширээний теннисний тэмцээн нь 5 сая төгрөгийн шагналын сантай учраас жилээс жилд оролцогч багуудын тоо өсч, энэ төрлийн спортоор хичээллэгсдийн чадвар ч нэмэгдэж байгааг зохион байгуулагчид хэлж байна.

Б.Гэрэлт-Од