“ДАШТ-2018”-ыг 3 сая гаруй хүн үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-07-16 09:13:45
МОСКВА. /АиФ/. ОХУ-д амжилттай зохион байгуулагдсан “ДАШТ-2018”-ын тоглолтуудыг нийт 3 сая гаруй хүн цэнгэлдэх хүрээлэнд үзсэн байна.

Тэмцээний хүрээнд 64 тоглолт болсон бөгөөд эдгээр тоглолтод нийт 3 031 768 хүн хүрэлцэн ирсэн байна. Тийнхүү ОХУ-д зохион байгуулагдсан хөл бөмбөгийн “ДАШТ-2018” нь түүхэндээ хамгийн олон үзэгчтэй 5 ДАШТ-ий нэгд багтжээ. 1994 онд АНУ-д, 2006 онд Германд, 2010 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад, 2014 онд Бразили улсад болсон ДАШТ-ний тоглолтуудад хамгийн олон үзэгч цугларч байжээ. Үүнээс АНУ-д болсон ДАШТ-д хамгийн их буюу 3 587 538 хүн хүрэлцэн ирж байсан аж. 
Э.Аянзаяа 
関連ニュース