Алтан-Овооны тахилгад 700 гаруй сая төгрөгийн хандив цуглажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар нутгийн гаралтай уугуул, суугуул иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас нийт 700 гаруй сая төгрөгийн хандивыг Алтан-Овооны тахилга наадамд зориулж өргөжээ. Тэд бэлэн мөнгө болон эд материал, бүтээн байгуулалт хэлбэрээр хандив өргөжээ.
Аж ахуйн нэг байгууллагуудаас Цайрт минераль ХХК хамгийн их буюу зуун сая төгрөг, харин иргэдийн тухайд нэг зуун мянгаас арван сая хүртэлх төгрөг хандивласан байна.
“Хандивын мөнгө аймгийн ЗДТГ-ын Төрийн сангийн хэлтсийн дансаар орж байгаа. Гэхдээ манай ТББ дансанд орж ирж байгаа мөнгө, түүний зарцуулалтад байнга хяналт тавьж ажиллаж байна. Ер нь иргэд, аж ахуй нэгжүүд ихэнх нь амласан хандиваа өгсөн. Хэдхэн хүнийх орж ирээгүй байна. Харин мөнгөн бус хэлбэрээр хандив өргөсөн хүмүүсийн эд зүйлийг зах зээлийнх нь ханшаар үнэлж, хандивын жагсаалтандаа оруулсан. Цуглаад байгаа хандивыг иргэдэд тогтмол ил тод байдлаар танилцуулж байгаа. Баяр наадмын дараа нэгдсэн тайланг дахин танилцуулах болно” гэж Алтан дарь овооны тэнгэрийн тайлга ТББ-ын тэргүүн Ү.Мөнхбат хэллээ.
УИХ-ын гишүүн Ч.Улаан хорин ханатай ёслол хүндэтгэлийн өргөө, Д.Батаа тахилгын хүрэл тулга, Ш.Лхамсүрэн хурдан моридын медаль гэх мэт эд материалын хандив өргөсөн хүмүүс цөөнгүй байгаа юм.

Т.Одончимэг