Азийн спортын наадамд оролцогчоос сэргээш илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2018-08-24 15:38:15
ЖАКАРТА. /Киодо/. Туркменистаны бөх Рустем Назаров нь энэ удаагийн Азийн спортын наадмын сэргээшийн сорилд унаж, эрхээ хасуулсан анхны тамирчин болсон тухай наадмыг зохион байгуулах хорооноос баасан гарагт мэдээлэв.

Чөлөөт бөхийн 57 килограммын жингийн тамирчин Р.Назаров нь ням гарагт Энэтхэгийн бөх Сандееп Томартай учраа таарч, ялагдсан юм. Харин наймдугаар сарын 17-нд зохион байгуулсан тэмцээний өмнөх сорилтын хариу гарахад Р.Назаровын сорилоос хориотой бодис болох фуросемид илэрсэн байна. Азийн олимпын зөвлөлийн дүрэм журмын дагуу түүний энэ тэмцээнд гаргасан амжилтыг хүчингүй болгосон байна.

Дөрвөн жилд нэг болдог Азийн спортын наадмын энэ удаагийн тэмцээн Индонез улсын Жакарта болон Палембан хотод наймдугаар сарын 18-нд албан ёсоор эхэлсэн билээ.

Э.Хулан
 
関連ニュース