83 настай буурал захирлын хамт олон Улсын аварга боллоо
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Моностойн нуруу” ХХК-ийн хамт олон Монгол Улсын аварга тариаланч хамт олон боллоо. Өдгөө 83 насны сүүдэр зооглож буй азай буурал захирал Б.Пүрэвжав гуайн хамт олон ийнхүү эрхэм хүндтэй шагналын эзэд болж байна. Буурал захирлын удирдаж яваа “Моностойн нуруу” ХХК түүний үр хүүхэд, ач, гуч, зээ, зээнцэрээс үе дамжин үргэлжлүүлэн авч явж байгаа удам залгасан, гэр бүлийн хөдөлмөрч түмний хамт олноос бүрдсэн баг юм.
2675 өдөр