Сэлэнгийн тогооч нар уралдаанд амжилттай оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-08-29 11:39:48
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. “Төв, хангайн бүсийн хоол үйлдвэрлэл, үйчилгээний салбарын арга хэмжээ”-ний үеэр Монголын Тогоочдын Холбооны “Тогоочийн алдар” цол тэмдгээр Сүхбаатар сумын 1-р сургуулийн тогооч Э.Тунгалаг, Хүдэр сумын “Унаган нутаг” цайны газрын тогооч В.Амарзаяа нарыг шагнаж урамшуулсан байна.
Булган аймагт зохион байгуулагдсан төв, хангайн бүсийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын уралдаанд Сэлэнгэ аймгийн Ерөө, Цагааннуур, Сүхбаатар, Мандал, Хүдэр, Баруунбүрэн, Сайхан, Шаамар сумдын 15 тогоочийн бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцоод ирлээ.
Энэ сарын 22-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан энэхүү “Төв хангайн бүсийн хоол үйлдвэрлэл, үйчилгээний салбарын арга хэмжээ”-нд Сэлэнгэ аймгийн баг амжилттай оролцож, спортын арга хэмжээнд багаараа 3-р байр, урлагийн төрөлд тусгай байр эзэлжээ.
Уралдааны ресторан, зоогийн газар, кафейн төрөлд Цагааннуур сумын “Хангай” цайны газрын тогооч Н.Отгонбаяр алтан медаль, Сайхан сумын ЕБС-ийн тогооч н.Угтахбаяр тусгай байр, цэцэрлэг, сургуулийн хоолны төрөлд Сайхан сумын ЕБС-ийн тогооч Ц.Нямаа алтан медаль тус тус хүртсэн байна. Харин шилдэг багийн “Гранпри” төрөлд Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕБ-ийн 1-р сургуулийн тогооч Э.Тунгалаг ахлагчтай баг тусгай байр эзэлсэн байна. Мөн энэ үеэр зохиогдсон орон нутгийн онцлогтой хоол, сүү цагаан идээ, хүнсний ногоо, нарийн боовны өдөрлөг, үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ аймаг дэд байрт шалгарсан амжилтыг үзүүлжээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ